Сумын ИТХ-ын Зөвлөлийн хурал 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хуралдан ээлжит 10 дугаар хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 19 ний өдөр сумын "Соёлын төв"-д хуралдуулахаар товлон зарлалаа. Мөн 2022 оны 12 дугаар сарын 16 ны өдөр ИТХ-ын Зөвлөл болон ажлын хороодын хуралдаанаар төсөв санхүү болон сумын 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх мэдээлэл, илтгэлийг урьдчилан хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгч ажиллахаар шийдвэрлэлээ.