2025 оны 01 дүгээр сарын 13-15-ний өдрүүдэд зэрлэг ан амьтдын амьдрах орчин сайжруулах ажлын хүрээнд сумын хэмжээнд 4 газарт байрлах янгирын сүрэгт өвс тэжээл тавьж, ан амьтдад зориулагдсан хээрийн камеруудыг байршуулсан бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байршуулсан камеруудыг шалган, тандан судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. Тандан судалгаагаар бүс нутагт байрлаж буй янгир ямаа болон цоохор ирвэс зэрэг зэрлэг ан амьтадын амьдрах орчин болон нөхцөл байдалтай танилцаж ажилласан.
2025 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр Үертын голын усыг хөдөө нуурлуу оруулах суваг задарч задгай урсаж байсан хэсгийг боолт хийн ажиллалаа. Ингэснээр нуурын ус сэлбэгдэж усны хэмжээ ихсэх, мал, ан амьтны хувьд чухал ач холбогдолтой болох юм.
Сумын нэгдсэн хогийн цэгийн хог хаягдлыг түрж булшлах, мөн хяналтын камер байршуулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Иймд ард иргэд та бүхэн хог хаягдлаа асгахдаа зориулалтын ухаж бэлдсэн карьерт хийж асгана уу
Ил задгай хог асгасан иргэнийг “ Хог хаягдлыг тухай хууль”-аар торгууль ноогдуулна.
Баянбулаг сумын Сангийн далай 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээр нүүдэллэж буй Завхан аймгийн Отгон сумын отор нүүдлийн айл өрхүүдээр орж дамжин өнгөрөх хууль, журмыг танилцуулж, зөв зохистой нүүдэллэн өнгөрөх талаар зөвлөмж, мэдэгдэх хуудас өгч ажиллав.
2023-2024 онд Завхан аймгийн Отгон сумаас тус сумын 1 дүгээр багийн нутаг Гонзонгийн зуух гэдэг газарт өвөлжсөн айлын хорогдсон малын сэг зэмийг шатааж устгаж ажиллалаа.
https://www.facebook.com/profile.php?id=61562383937466