Баянбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит III хуралдаанаар шинэчлэн батлагдсан "Хүүхдийн төлөө зөвлөл"-ийн бүрэлдэхүүн анхны хуралдаанаа хийж 2025 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Цаашид батлагдсан төлөвлөгөөний дагуу хүүхэд, багачуудынхаа төлөө олон ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. Үүнээс дурьдвал:
~ “Хүүхдийн чуулган" зохион байгуулж чуулганаас гарсан саналыг хэрэгжүүлэн ажиллах.
~ Эцэг эх, асран хамгаалагчдын дунд “Эерэг хүмүүжлийн арга” сэдэвт сургалт зохион байгуулах.
~ Баянхонгор аймгийн Хүүхдийн “Өвгөнжаргалант” зусланд хүүхдүүдийг хамруулж, хүүхдийн бие даах чадварыг хөгжүүлэх, хөгжлийн үйлчилгээнд хамруулах зэрэг болон бусад ажлыг төлөвлөн ажиллаж байна.