ИРГЭНД ОЛГОХ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗАРЛАГДЛАА

Зорилго: Аж ахуй бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 25 ба түүнээс дээш насны ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний боловсруулсан ажлын байр бий болгох хадгалах, хамгаалах зорилготой төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 15,0 хүртэлх сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно.

ХАМРАХ ХҮРЭЭ

Ажлын байр хадгалах хамгаалахад чиглэсэн 25 болон түүнээс дээш хөдөлмөрийн насны иргэн

Аж ахуй болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн

Төсөл хүлээн авах хугацаа, байршил

ТӨСӨЛ ХҮЛЭЭЖ АВАХ ХАЯГ: Баянхонгор аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 1 давхар 108 тоот

УТАС: 70442923

ТӨСӨЛ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА:

Төслийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны 17:00 цаг хүртэл хүлээн авна.

2025-03-31 00:00:00