ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИОГООР АЖИЛЛАЛАА.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоол, 2017 оны 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Газар хөдлөлтийн гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах тухай сургалт, дадлага жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх 7 хоногийн пүрэв гаригт зохион байгуулагддаг. Үүний дагуу өнөөдөр буюу 03 дугаар сарын 27-ны пүрэв гарагийн 16:00 цагт Газар хөдлөлтийн гамшгийн аюулын дуут дохиогоор Төрийн болон Төрийн бус нийт 8 байгууллагын 78 албан хаагч, ажилтан, иргэдийн төлөөлөл 10, нийт 88 хүн оролцлоо.

Баянбулаг сумын Засаг даргын Тамгын газраас газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа.

2025-03-27 00:00:00