"БАЯНБУЛАГ ОМОГ"-ИЙН ХОНИНД НАМРЫН АНГИЛАЛТ ХИЙЛЭЭ.
Баянбулаг омгийн хонины намрын ангилалт 2022 оны 10-р сарын 01-05 хүртэл хийлээ. Үүнд Сангийн далай 1-р багаас 8 өрх, Жаргалант 2-р багаас 5 өрх, Хангал 3-р багаас 9 өрх цөм сүргийн нийт 3024 эм хонь ангилалтанд хамрагдсан. Ажлын хэсэг гаргаж Баянхонгор аймгийн ХАА-н газраас 3-н мэрэгжилтэн, Багийн засаг дарга нар, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн хонь барагчаар иргэн Б.Баасандорж, Д.Доржбат, жолоочоор иргэн Н.Мөнхбаяр нар ажиллалаа.