УЛААНБААТАР, ДАРХАН, ЭРДЭНЭТ ХОТОД САР ШИНИЙН ЗОЛГОЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

XVII-р жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн нэгдсэн золголтыг хаврын тэргүүүн сарын шинийн 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад зохион байгууллаа.

- Улаанбаатар хот дахь Баянхонгор аймгийн Нэгдсэн золголт 2025.03.13-ны өдөр Монгол бөхийн өргөөнд өргөн дэлгэр зохион байгуулагдаж энэ үеэр Ламын Гэгээн Данжанжамбалчойжишинэн гэгээнтэн номын айлдвараа өргөлөө. Улаанбаатар хот дахь Баянбулаг сумын нэгдсэн золголтыг Бөхийн өргөөний хүндэтгэлийн танхимд зохион байгуулж Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа тус сумын 120 гаруй иргэн хүрэлцэн ирлээ. Энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн иргэддээ нутгийн цагаан идээний дээжээс бэлтгэсэн гарын бэлгийг гардууллаа.

- Энэ үэер Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга С.Батмөнх үүрэгт ажлаа "Цэгц баян" ХХК-ийн захирал Ж.Мөнхсайханд хүлээлгэн өгөв.

- Баянхонгор аймгийн Нэгдсэн золголтын үйл ажиллагаанд зориулсан Улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан зохион байгуулж Баянхонгор аймгийн Жинст сумын харъяат Улсын начин Э.Батмагнай түрүүлж Баян-өлгий аймгийн Улаан хус сумын харъяат улсын заан Б.Серик үзүүрлэн Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат Улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат Улсын начин Х.Цогтгэрэл нар шөвгөрлөө.

- Дархан хот дахь нэгдсэн золголт Залуучууд театрт, Эрдэнэт хот дахь нэгдсэн золголт Ёслол хүндэтгэлийн өргөөнд амжилттай зохион байгуулагдав. Тус үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн нутгийн зон олондоо нутгийн цагаан идээгээр бэлтгэсэн гарын бэлэг, мөн сумын 100 жилийн ойгоор хүрэлцэн ирж амжаагүй иргэдэд ойн бэлэг гардуулж өгөв.

https://www.facebook.com/profile.php?id=61562383937466

2025-03-19 00:00:00