МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ БАЯНБУЛАГ СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАРТ СУРГАЛТ, УУЛЗАЛТ, ЦАХИМ СУДАЛГАА АВАХ ЗЭРЭГ АЖЛУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЛАА.
Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаар тогтоолоор томилогдсон ажлын хэсэг 2025 оны 03 дугаар сарын 18 ны өдөр Баянбулаг сумд ажиллалаа. Тус ажлын хэсэг сумд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй байдал, хүний нөөцийн зохицуулалтын хэрэгжилттэй танилцан хяналт шалгалт хийх болон албан хаагчдад төрийн албаны шинэтгэлийн талаар мэдээлэл, сургалт зохион байгуулах, мэргэшил арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөн туслах ажлыг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллалаа.