ХVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн босгон дээр мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж буй малчдаас аймгийн аварга малчны болзлыг хангасан Ар жаргалант 2 дугаар багийн малчин өрх Р.Бат-Эрдэнэ, О.Наранчимэг нарын гэр бүл болон Хангал 3 дугаар багийн малчин өрх Р.Жамьянсүрэн, Н.Энхээ нарын гэр бүл өвөг дээдсийнхээ уламжлалт мал аж ахуйг эрхлэн, мал сүргийнхээ чанарыг сайжруулан нэгжээс авч ашиглах бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэн сум орон нутагтаа бусдыгаа манлайлан ажиллаж орлого багатай өрхийг малжуулах, шинээр ажлын байртай болгох, мал сүргээ эрсдэлээс хамгаалах бүхий л нөхцөлийг бүрдүүлж мал сүрэг, бэлчээр ашиглалтыг сайжруулах зэрэг орон нутагтаа бодитой хувь нэмэр оруулсаар ирсэн хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН" болов.
Шагналыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Мөнхбат, АЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, ХХААГ-ын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхтогтох, Баянбулаг сумын Засаг дарга Д.Батболд болон орон нутгийн удирдлагууд, Мал эмнэлэг, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд өнөөдөр хүндэтгэлтэйгээр гардууллаа.
Аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан малчдад баяр хүргэн аймгийн ХДТ-ын дуучин, МУСТА Р.Болортуяа ая дууны мялаалга өргөлөө.
Эрдэнэт мал сүрэг нь түм бумаар өсөг.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.https://www.facebook.com/profile.php?id=61562383937466