БАГ, БАЙГУУЛЛАГА СУРТАЛЧЛАХ 7 ХОНОГИЙН ХҮРЭЭНД БҮРД 4 ДҮГЭЭР БАГ, ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ХАМТРАН ОРОЛЦЛОО.

Тус аяны хүрээнд Бүрд 4 дүгээр баг, ИТХ, Засаг даргын Тамгын газар хамтран 2025 оны 02 дугаар сарын 09-15-ны хооронд дараах ажил, арга хэмжээг зохион байгууллаа.

- Сумын нийт иргэдэд “Архины хор уршиг, архины зохистой хэрэглээ”-ний талаарх сургалт, мэдээллийг хийж “САР ШИНИЙН БАЯРЫГ АРХИГҮЙ ТЭМДЭГЛЭЦГЭЭЕ” уриалгыг гаргалаа.

- Одоогийн байдлаар малаа маллан амьдарч байгаа малчдад 1 шуудай буудай, 1 боодол өвс

- Баяр наадам болон бусад үйл ажиллагааг дэмжин ажилладаг Улс, аймгийн аварга малчдадаа 300 кг нүүрс

- Сумын хэмжээнд дулаан нийлүүлдэг уурын зуухны 3 машинистад 2 өдрийн хэрэглээний сүү, бээлий зэргийг тус тус олголоо.

Удирдамжид заасны дагуу бүрэн хэмжээний урлагийн тоглолтыг бэлтгэн амжилттай тоглож дараагийн баг, байгууллага (Ар жаргалант 2 дугаар баг, Эрүүл мэндийн төв)-д хүлээлгэн өгөв.   

https://www.facebook.com/profile.php?id=61562383937466

2025-02-15 00:00:00