АЛТАН ГАДАС ОДОНТ БАЯНБУЛАГ СУМ МАЛЧИД, ТӨЛЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2025 оны 02 дугаар сарын 07,08-ны өдрүүдэд МАЛЧИД ТӨЛЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨ өргөн дэлгэр зохион байгуулж байна.

 

Сумын ИТХ-ын дарга Ч.Эрдэнэбилэг зөвлөгөөнийг нээж үг хэллээ.

Сумын Засаг дарга Д.Батболд сум орон нутгийн бодлого төлөвлөлт, хэтийн зорилт, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил арга хэмжээнүүд болон Удирдлагын багийн хурлаас гарсан шийдвэрийг малчид, хөдөлмөрчдөө танилцууллаа.

Зөвлөгөөнд АЗДТГ-ын дарга Д.Энхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг хүрэлцэн ирж аймаг, орон нутгийн ажил арга хэмжээ, мал малчдын талаар төрөөс баримтлаж буй бодлого, мөрдөгдөж буй хууль тогтоомжийн талаар мэдээлэл хийлээ.

Зөвлөгөөний үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн цахим мэндчилгээг малчдад хүргэлээ.

Зөвлөгөөнд урилгаар "Амьд хууль" ТББ-ын тэргүүн, өмгөөлөгч Н.Энхжаргал, "Цэгц баян" ХХК-ийн захирал Ж.Мөнхсайхан, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш, доктор профессор Л.Ариун, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Нямжав, залуу дуучин Ц.Анужин, Сумын Засаг дарга, Монгол Улсын харцага Даш-Очирын Батболдын үүсгэн байгуулсан "ИХ БОГД ДЭВЖЭЭ"-ний тэргүүн "Бай хөндий цамхаг" ХХК-ийн захирал Ч.Баянмөнх, Монгол Улсын үнэн зоригт харцага Нацагсүрэнгийн Золбоо, Монгол Улсын начин Жаргалсайханы Чулуунбат, аймгийн арслан Даш-Очирын Энхбат, аймгийн заан Сандагийн Цэдэнжав тэргүүтээ бөхчүүд хүрэлцэн ирлээ.

Зөвлөгөөн эхний өдөр сумын удирдлагууд, аймгийн ажлын хэсэг, урилгаар ирсэн зочдын сургалт мэдээлэл, шагнал гардуулах ёслол, "Цагаан сар-2025" үзэсгэлэн худалдаа, урлагийн тоглолт, цэнгээнт бүжгээр өндөрлөсөн бол 2 дахь өдрөө Малчдын дундах тэмцээн уралдаан, Улс, аймаг, сумын цолтой хүчит бөхчүүдийн барилдаан, Өсвөрийн бөхийн барилдаан, Улс, аймгийн аварга малчдыг танилцуулах, хүлээн авалт зэргээр цааш үргэлжлэнэ.

https://www.facebook.com/61566380975246/videos/546815728371247/

2025-02-10 00:00:00