БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА. /2025.02.03/

Сангийн далай 1 дүгээр багийн Засаг дарга Б.Очирбат, Хангал 3 дугаар багийн Засаг дарга Б.Хүрэлсүх нар өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Сумын Засаг дарга Д.Батболд шинээр томилогдсон Б.Очирбат, Б.Хүрэлсүх болон улиран сонгогдсон Ар жаргалант 2 дугаар багийн Засаг дарга Д.Балганжав, Бүрд 4 дүгээр багийн Засаг дарга Г.Наранцогт нарт:

Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж, иргэдийнхээ эрх ашгийг хүндэтгэн Засгийн газар, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, аймаг, сумын Хөгжлийн төлөвлөгөө, хууль тогтоомж тогтоол шийдвэрийг багийн хэмжээнд зохион байгуулж Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, журмыг чанд сахин ажиллахыг үүрэг болгож ажлын өндөр амжилтыг хүсэв.

2025-02-03 00:00:00