СУМЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ОРОЛЦОО БАГ, БАЙГУУЛЛАГА СУРТАЛЧИЛАХ 7 ХОНОГ ИТХ, ЗДТГ

Соёлын бүтээлч сар аян болон Баянбулаг сумын түүхт 100 жилийн ойн хүрээнд сумын Соёлын тѳв, Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран зохион байгуулж буй "Сумын хѳгжилд, Бидний оролцоо" баг, байгууллага сурталчлах 7 хоногоор  ИТХ, ЗДТГ-ын хамт олон

- Байгууллагын гаднах өнгө үзэмжийг сайжруулан  туузан гэрэлтүүлэг хийлээ.

-  Эрчим хүчний тулгуур шонд цацруулагч тууж  наалаа.

- ЗДТГ-ын гаднаас орох шатанд  хажуугийн хамгаалалт (хавар)  хийнэ

 Хѳгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах  ѳдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн төвтэй хамтран   төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  үзүүлж буй үйлчилгээ, тусламж, хөнгөлөлт, тусгай хэрэгцээт боловсролын талаар  мэдээлэл хийлээ.  Эрүүл мэндийн төв  эмчийн үзлэг зохион байгууллаа. 

2024 онд  тохиох түүхт  100 жилийн ойн угтан хийх 100 бүтээлч ажлыг танилцуулан  иргэдээс санал авлаа.

 Волейболын эрэгтэй,эмэгтэй тѳрлѳѳр мѳн ахмадуудын дунд Софт  волейбол, үндэсний бөхийн барилдаан, шатар эрэгтэй, эмэгтэй ангилалаар амжилттай зохион байгууллаа.

 "Баянбулагийн эгшиглэн" бүрэн хэмжээний урлагийн тоглолтыг толилуулж үзэгчдийн дундаас  азтан шалгарууллаа.

2023-12-04 00:00:00