Соёлын бүтээлч сарын аян

Соёлын бүтээлч сарын аян болон сумын түүхт 100 жилийн ойг угтан зохион байгуулж буй “Сумын хөгжилд бидний оролцоо” баг байгууллага сурталчлах ажлын хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас Улс тунхагласны баяр буюу 2023 оны 11 дүгээр сарын 26, 27 ны өдрүүдэд сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан, сумын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг тус тус амжилттай зохион байгууллаа.

Тус барилдаанд Хүрээмарал, Бан-Овоо, Жинст зэрэг сумын цолтой болон залуу 20 орчим бөхчүүд уран мэхийг уралуудан хүчийг үзлээ.

Түрүү Жинст сумын харьяат сумын заан Бямбадорж

Үзүүр Жинст сумын харьяат сумын заан О.Дондов

ШөвөгБаянбулаг сумын харьяат сумын заан А.Азбаяр

Шөвөг Баян-Овоо сумын харьяат сумын харцага Далайдорж нар тус тус байр эзэллээ.

Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн 2023 оны 11 дүгээр сарын 27 ны өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд 11 цагт эхэлж амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 15 шатарчин оролцсон бөгөөд эрэгтэй төрөлд:

Тэргүүн байр Бүрд 4-р багийн иргэн Л.Дангаа

Дэд байр Сангийн далай 1-р багийн ахмад Б.Пионер

Гутгаар байр Хангал 3-р багийн ахмад П.Нямдорж

Эмэгтэй төрөлд:

Тэргүүн байр Цэцэрлэгийн ахлах тогооч Д.Азжаргал

Дэд байр Ц.Болорцэцэг

Гутгаар байр Бүрд 4-р багийн иргэн Ж.Сосорбурам нар тус тус шалгарлаа.

Л.Дангаа, Б.Пионер, Д.Азжаргал нар аймгийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2023-11-26 00:00:00