Техникийн хяналтын үзлэг, тээврийн хэрэгслийн бүртгэл, тооллого явуулах тухай Аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/149 тоот захирамжаар Техникийн хяналтын үзлэг, тээврийн хэрэгслийн бүртгэл, тооллого Баянбулаг суманд 05 дугаар сарын 17, 18 өдрүүдэд явагдана.
Тээврийн хэрэгслийн эзэмшигч та өөрийн болон байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгслээ Техникийн хяналтын үзлэгт хугацаанд нь оруулна уу.